SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа

Дэлхийн Хүмүүнлэгийн Тусламж

1991 онд Шри Чинмой "Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтаа" хөтөлбөрийг санаачилсан бөгөөд дэлхийн олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Энэхүү байгууллага нь Америк, Европ, Япон, Австрали, Шинэ Зеландад салбартай бөгөөд Шри Чинмойн Төвийн гишүүд сайн дураараа ажилладаг. Тус байгууллага элэг нэгт ахан дүүсийнхээ зовлонг өөриймсгөөр хүлээн авч, чин сэтгэлээсээ тусалж, тэдэнд итгэл найдвар төрүүлэхийг зорьдог.

1991 онд Москва дахь Хүүхдийн Цусны Өвчин Судлалын Институтээс тавьсан хүсэлтийг хүлээн авч цусны өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд зориулан 1991-ээс 1998 оны хооронд Европ, Америкаас хүмүүнлэгийн тусламжийн цуваа Орост ирсэн. 1998-2000 онд Энэтхэг, Индонези, Киргиз, Маршалын Арал руу хүмүүнлэгийн тусламж илгээсэн юм. Мөн 2000 онд хувцас хунар, гэр ахуйн хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн ачаатай чингэлгийг үерийн гамшигт нэрвэгдсэн Мозамбик улс руу илгээсэн.

Дэлхийн 20 гаруй оронд байдаг Шри Чинмойн Төвүүдээс ЮНИСЕФ-ийн мэдээлснээр хүүхэд өсч торниход хамгийн хүнд газар болох Ангол улс руу эм тариа, эмнэлгийн багаж хэрэгсэл, хоол хүнс, хувцас хунар зэрэг тусламжийг илгээгээд байна.

Мөн хэд хэдэн оронд илгээх тусламжийн ачаа бэлэн болж байгаа бөгөөд тусламж хүссэн хүсэлтүүд ирсээр байна.

Холбоос