SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Шри Чинмойн Марафоны Баг

Шри Чинмой ТриатлонШри Чинмой бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэх болон дотоод сэтгэлдээ өсч хөгжихөд спорт асар их тустай гэж үзэж 1977 онд Шри Чинмойн Марафоны Багийг үүсгэн байгуулжээ.

Эдүгээ Шри Чинмойн Марафоны Баг дундын зай болон марафон гүйлт, триатлон, олон төрөлт спортын тэмцээн, холын зайн усанд сэлэлт, Ахмад тамирчдын тэмцээн зэрэг олон тэмцээн зохион байгуулдаг болжээ. Шри Чинмой Триатлон Мөн хэт холын зайн гүйлтийг зохион байгуулдаг дэлхийн хамгийн том спортын байгууллага юм. Шри Чинмойн Марафоны Баг хэд хэдэн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд тэрхүү тэмцээнүүдэд дэлхийн дээд амжилтууд тогтоогдсоор байна.

Гүйлтийн спортын их хуй дэгдэж эхэлсэн тэр жилүүдэд одоо энгийн зүйл болсон хоол ундны цэгүүд, насны ангиллаар шагнал олгох зэрэг оролцогчидод үзүүлэх үйлчилгээний стандарт түвшин тогтон бий болсон юм.

“Гүйгтүн хувирагтун.
Хувирагтун гүйгтүн.
Гаднаа амжилтанд хүрэхийн тулд гүйгтүн.
Дотроо ахин дэвшихийн тулд хувирагтун.”
~Шри Чинмой

Sri Chinmoy Triathlon