SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Нэгдсэн Үндэстний Байгууллага


Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У Таны урилгаар Шри Чинмой 1970 оны хавраас Нэгдсэн Үндэстний Байгууллагад долоо хоногт хоёр удаа бясалгал хөтлөн явуулж эхэлсэн юм. Энэхүү бясалгал нь төлөөлөгчийн газар болон төрийн бус байгууллагуудын албан хаагчидад зориулагдсан бөгөөд ямар нэг итгэл бишрэлийг хүртээх зорилго агуулаагүй. 37 жилийн турш энэхүү Бясалгалын Бүлгэм хорвоо дэлхийн эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор бясалгалаас гадна олон арван арга хэмжээ, лекц, концертийг зохион байгуулж, НҮБ-ын хэтийн зорилгод өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн юм.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын гадаад айлдвар бол энх тайван.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дотоод айлдвар бол энэрэл хайр.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын өндөр дээд айлдвар бол эв эе.”

- Шри Чинмой

Цааш унших

2010 оны 10 сарын 30-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад болсон“Шри Чинмойн амьдрал үйлсийг эргэн дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээ /Англи хэл дээр/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын тухай Шри Чинмойн бүтээлээс авсан ишлэл

Хүндэтгэлийн Үг – У Тан