Хүн нэг бүрийн дотор өнгийн цэцэгс дэлгэрсэн үзэсгэлэнт сайхан цэцэрлэг бий. Энэхүү цэцэрлэг хэмээвээс сүнсний цэцэрлэг билээ. Сүнсний цэцэрлэгтээ бид саатаж, цэцэгсийн анхилуун тансаг үнэрт нь сэтгэлээ баясгаж, дотоод мөн чанарынхаа үнэнхүү төгөлдөр сайхан үзэмж хийгээд юунд ч хязгаарлагдашгүй эрх чөлөөг нь олж мэдэх боломжтой. Амьдралаас суралцсан хичээл бүхний үрээр хэн бүгдийн сүнсний цэцэрлэг улам улам өнгөжин дэлгэрч, алс хэтдээ амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгалангийн тансаг үнэрээ анхилуулсаар хамаг дэлхийг бүрхдэг учиртай.
Энд тавигдсан сургаалт үлгэрүүд энгийн хирнээ мөнхийн үнэнийг өгүүлнэ. Тэрхүү мөнхийн үнэн юу вэ гэвэл Бурханыг хайрлан дээдэлж, хүн төрөлхтний дотор залрах Бурханы төлөө үйлс зүтгэлээ зориулж, дотоод амар амгаланг эрж хайж, энгийн, чин үнэнч, ариун, номхон дорой чанарыг хөгжүүлж, тогтож чаддаггүй ухаан бодлоо тогтуун болгож, зүрх сэтгэлээ уужим дэлгэр болгохыг айлдсан үнэн билээ. Энд эртний Энэтхэг үлгэр олныг оруулсны дээр хүн төрөлхтний дунд нэр алдраа цуурайтуулсан зарим нэг агуу хүмүүсийн амьдралд тохиолдсон түүхүүдийг багтаалаа. Дорно дахины мэргэн ухаан шингэсэн эдгээр үлгэр түүхүүд ямар ч цаг үед, ямар ч үндэстэн угсаатанд цэцэн билгийг хүртээх чадалтай гэж би найднам. Тиймээс ч Өрнөдийн эрхэм уншигчидад үлэмж их хайрынхаа хамтаар эдгээр түүхийг өргөн барьж байна.
- Шри Чинмой
Доорх түүхүүдээс уншина уу: