SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Эвийн Сэтгэлээр Хорвоог Өргөе

"Эвийн Сэтгэлээр Хорвоог Өргөе" хөтөлбөр бол хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан нийгмийн бүхий л салбарын хүмүүст Шри Чинмойн олгосон шагнал юм. Шри Чинмой шагналын эзнийг тусгайлан бэлтгэсэн тавцан дээр зогсоон нэг юмуу хоёр гараараа толгой дээрээ дээш өргөж хүндэтгэл үзүүлдэг.

“Спорт, соёл урлаг, шинжлэх ухаан, улс төр болоод өөрийн амьдралаараа өрөөл бусдыг урамшуулсан тэр хүмүүсийг би өөрийнхөө чадварыг ашиглан дэмжиж, зоригжуулахыг чармайж байна. Бахдам сайхан амжилтынх нь төлөө би тэднийг өргөж хүндэтгэл үзүүлдэг.” гэж тэрээр хэлсэн байдаг.

1988 оны 6 сараас хойш Шри Чинмой Төрийн тэргүүнүүд, дипломат ажилтнууд, шашны тэргүүнүүд, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, Нобелийн шагналтнууд, алдартай тамирчид зэрэг 8300 гаруй хүнд энэхүү шагналаа хүртээжээ.

“Бидний санаа зорилго зөв байж
  Бусдын сайн сайхан чанарыг ил гаргаж ирэхийн цагт
  Бидний энэ хорвоо урагшлан хөгжих болно.”
  
~Шри Чинмой

1. Шри Чинмой - Зүтгэлийн Далан Долоон Мянган Мод, 15-р дэвтэр, 14779