SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Соёлын бүтээлүүд

Хөгжмийн бүтээл

  • 21,000 гаруй дуу зохиосон:
    Бенгал хэл дээр 13,625 ; Англи хэл дээр 7,300; Санскрит хэл дээр 180; Франц хэл дээр 33
  • 1995 онд нэг жилийн дотор 2,700 дуу зохиосноор нийт зохиосон дуу нь 13,000-д хүрсэн.
1976-11-28
Нэг дор 300 дуу зохиов
1995-07-08
Шри Ауробиндогийн мэндэлсэн өдөрт зориулж, 13 настайдаа Бенгал хэлээр бичсэн "1945 оны 8 сарын 15" нэртэй туульсын яруу найрагтаа ая зохиов.
2002-08-16
Шри Ауробиндогийн "Өршөөлийн Дээд" хэмээх туульсын зохиолыг Шри Чинмой 1945 онд яруу найргийн хэлбэрт шилжүүлсэн юм. Тэрбээр энэ бүтээлд ая зохиож, дуу болгожээ. (Энэ дуу нь Шри Чинмойн зохиосон хамгийн урт дуу юм)

Концерт

  • Дэлхий даяар 777 концерт тоглосон
  • 10,000-аас дээш үзэгчтэй 8 концерт тоглосон
2000-09-23
Хамгийн том концерт: 19,000 үзэгч, Канад, Монреал
1986-05-14
Нэг тоглолтонд 400 дуу тоглов
1995-11-25
Нью Йорк, Жамайка. НҮБ-ын 50 жилийн ойд зориулж, 14 цагийн турш 150 хөгжмийн зэмсгээр тоглож, хамгийн урт концертоо тавив
2001-08-16
Нэг концертон дээр 70 төгөлдөр хуур дээр тоглов. Нью Йорк, Күинс
1991-08-13
Шууд ая зохиож тоглосон төгөлдөр хуурын хамгийн урт тоглолт: 69 минут

Утга зохиол

  • Жүжиг, түүх, эссэ, яруу найраг, онч мэргэн үгсийг агуулсан 1573 ном хэвлэгдсэн.
  • 388 лекц , 3,951 үлгэр түүх болон 116,776 яруу найраг онч мэргэн үгс
  • 63 жүжиг: 11 бүрэн хэмжээний жүжиг болон 52 богино жүжиг (нэг үзэгдэлтэй)
1996-08-07
24 цагт шүлэг бичсэн дээд амжилт: 22 цаг 45 минутанд 1,301 шүлэг зохиов (63 секундэд 1 шүлэг). Эдгээр шүлэг 13 дэвтэр болон хэвлэгдсэн.

Лекц

  • Харвард, Йэл, Принстон, Кэмбриж, Оксфорд, Токио гэх мэт дэлхийн 300 гаруй их сургуульд лекц уншжээ.

Жарна Кала Оргилуур Урлаг

  • 150,000 гаруй зураг зурсан
  • "Эрх чөлөөг мөрөөдөгч Сүнсэн Шувууд" нэртэй 16 сая сүнсэн шувууны зураг зурсан.
1991-12-29
"Эрх чөлөөг мөрөөдөгч Сүнсэн Шувууд" нэртэй сүнсэн шувуудын зургаа зурж эхэлсэн.
1975-11-16
24 цагийн дотор 6,031 зураг зурав.
1976-04-29
30см x 68см хэмжээтэй ‘Хамгийн томоос ч том’ нэртэй зургаа 2 цагийн дотор зурав.
1977-04-30
33см х 178см хэмжээтэй ‘C.K.G. хэтийдэн давсан нь’ зургаа 2 цаг 29 минутанд зурав.
1977-09-10
33см х 63см хэмжээтэй ‘Аялалын Тулаанд ялав’ нэртэй зургаа 47 минутанд зурав.