Боломжгүй зүйлийг мөрөөдөж
Түүнийгээ биелүүлэх нь
Амьдралын жинхэнэ мөн чанар юм.
Шри Чинмой хорвоо дэлхий бүрэн дүүрэн найрамдал нөхөрлөл, эв эетэй оршоосой гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулсан юм. 40 гаруй жилийн турш тэрээр урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлыг дэмжиж иржээ.
1964 онд Америкт очсоноосоо хойш Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Эдгээр төсөл хөтөлбөрүүд бүх соёл, ёс заншил, итгэл үнэмшлийн үндэс болсон өнө эртний, орчлон дахины эв эеийг дэмжин тэтгэж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид нэгэн сэтгэлээр хорвоо дэлхийг улам төгөлдөр сайхан болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.