SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Концерт

Sri Chinmoy in concert playing the piano.

Японы Ниппон Бүдокан ордонд концерт тоглож байгаа нь

1984 оноос хойш Шри Чинмой дэлхий даяар 777 үнэ төлбөргүй концерт тогложээ. Концертондоо тэрээр өрнө дорнын олон хөгжмийн зэмсгээр өөрийн бүтээлээс тоглодог. Нэг тоглолтондоо ихэвчлэн 12 хөгжмийн зэмсгээр, ховорхон тохиолдолд 150 хүртэлх хөжмийн зэмсгээр тоглож байжээ.

Тэрээр өндөр дээд бясалгал үйлдэн байхдаа хөгжмийн бүтээл болон дуугаа зохиож, тоглодог. Түүний лимбэ, Энэтхэг эсраж хөгжмийн аялгуу орчин тойрноо гүн гүнзгий амгаланд умбуулж, даралтат хөгжмийн гайхамшигт аялгуу нь асар их дотоод хүчийг илтгэн харуулдаг.

Францын Ле Монде сонины сурвалжлагч : "Үзэгчид зөвхөн хөгжим сонсох гэж бус хөгжим бүрийн аажуухан төгсгөлөөс үүдэх дотоод амар амгаланг мэдрэх гэж ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа."хэмээн бичсэн байдаг.

Шри Чинмой Лондоны Роял Албэрт Холл, Нью-Йоркын Линкольн Центр, Карнеги Холл, Токиогийн Ниппон Бүдокан, Сиднейн Дуурийн Ордон зэрэг алдартай танхимуудад тоглолтоо толилуулжээ.

Холбоос