SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Өмнөх үг

Бид бүгдээрээ эрэлчид, бидний зорилго нэгэн ижил: дотоод амгалан, гэрэл, баясгаланд хүрч, Эх булагтайгаа салшгүй нэгдэн, жинхэнэ ханамж дүүрэн амьдрахад оршино.

Баяр баясгалантай амьдрах нь дотоод амьдрал билээ. Энэ амьдрал нь өөрийгөө нээхүй рүү хөтөлнө. Өөрийгөө нээнэ гэдэг Бурханы гэгээрэлд хүрэхүй юм. Учир нь Бурхан болбоос бидний гүнээс дэлгэрэн нээгдэх тэнгэрлиг юм. Тэрхүү Бурханыг бид Дотоод Жолоодогч буюу Дээдгэгээн хэмээн ухаарч болно. Яаж нэрлэсэн ч ялгаагүй дотоод эрлийн маань туйлын зорилго болсон сэтгэлийн гүнд орших Оройндээдийг нэрийднэ.

Сэтгэл зүрхний хүн бол эгэл жирийн бөгөөд итгэл найдвартай нэгэн байх ёстой. Сэтгэл зүрхний хүмүүн Бурханд хүрэхийн тулд өдөр тутмынхаа ажил үйлсэд бурханлаг хашир хэрсүү хандах учиртай. Хашир хэрсүү байснаар бид дотоод баялгаасаа хуваалцана. Үйлс бүрийн цаадах бурханлаг учир шалтгааныг ухаарч, үр өгөөжийг нь бусдад хүртээнэ. Сэтгэл зүрх бол хорвоогийн амьдралыг эс үгүйсгэнэ. Гадаад амьдрал нь бидний гүнд орших бурханлаг амьдралын тунхаг болох учиртай.

~Шри Чинмой "Баяслын Жигүүр" номноос