SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

У Таны Энх Тайвны Шагнал

U Thant

Шри Чинмой ба У Тан, Нью-Йорк, НҮБ-ын төв байр, 1972-02-29


Хорвоо дэлхийн төлөө цуцашгүй хөдөлмөрлөн зүтгэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 3 дахь Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У Таны дурсгалд зориулж Шри Чинмой, У Таны Энх Тайвны Шагналыг санаачилсан юм. 1970 онд У Таны урилгаар Шри Чинмой НҮБ-ын Төв байранд долоо хоногт хоёр удаа Энх Тайвны Бясалгал хөтөлж эхэлсэн юм.

У Таны гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хорвоо дэлхийн энх тайвны үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, Ерөнхий Нарийн Бичгийн Даргын эрхэм дээд зорилгыг илтгэн харуулсан хувь хүн, байгууллагад энэхүү шагналыг олгодог.

Шри Чинмой, У Таны Энх Тайвны Шагналыг Йонн Павел II, таван Нобелийн шагналтан Ерөнхийлөгч асан Михайл Горбачев, Ерөнхийлөгч асан Нелсон Мандела, Тереза Эх, Архбишоб Дезмонд Туту, Далай Лам, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын үе үеийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нар Жавиер Перез Дэ Күэллэр, Күрт Вэлдхайм, мөн У Таны охин, У Таны Институтын Ерөнхийлөгч Дау Ае Ае Тан зэрэг нэрт зүтгэлтнүүдэд гардццлсан билээ.


Холбоос