Шри Чинмой Диана Гүнжтэй Кенсингтоны Ордонд уулзав
1997 оны 5 сарын 21
Диана Гүнж:
“Та ч бас хүмүүсийн амсах учиргүй зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэж байгааг мөн олон олон хүнд тусалсныг тань би мэднэ. . . Энэрэнгүй өгөөмөр сэтгэлд тань талархлаа илэрхийлж, чин сэтгэлээсээ танд сайн сайхныг хүсье.”
1997 оны 7 сарын 21
Захидал
“Таны захидлууд үнэхээр урам зоригийг бадраам сайхан юм. Тэр л урам зоригийн ачаар миний хувьд хамгийн чухал ажил минь болох, газрын минийн эсрэг ажлаа үргэлжлүүлэх боломжтой болж байна.”
1997 оны 8 сарын 7
Захидал
Шри Чинмой :
“Өрөвч нинжин сэтгэлийн сүм”
“Диана гүнж,
Өрөвч нинжин сэтгэлээр өөрийгөө зориулж,
Өрөөл бусадтай нэгдсэнээр
Баяр баяслыг олдог зүрхэн сүм билээ та.”
“Диана гүнж, таны өрөвч нинжин сэтгэл хамаг дэлхийг дотроо тээж явдаг. Хорвоо дэлхий таныг туйлын чин сэтгэлээсээ, хамаг хайраараа, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлан дээдлэх цаг ирнэ.
Таны зүрх сэтгэл дэлхий хэмээх энэ том гэр бүлтэй өөрийгөө нэг гэж үздэг. Та өрөвч нинжин, эв эеийн сэтгэлээрээ хорвоо дэлхийг урамшуулж байна. Алс хэтдээ таны зүрх сэтгэл бүхний хайрыг хүртэх болно.”
“Диана гүнж, таны ийм залуу насан дээр
Өвчиндөө шаналж буй өвчтөнүүдийн зовлонг
Мэдэрч чадах хүн танаас өөр хэн байгаа юм бэ?”
“Диана гүнж бидэнд сэтгэл догдлом асар үзэсгэлэнт зүрхэн цэцэрлэгээ өгсөн билээ.Тиймээс бид түүнийг хамаг орчлонгийн зүрхний Хатан хэмээн үүрд дурсан санаж явах болно.”
“Үйлс зүтгэлт амьдрал нь бүрэн дэлгэрсэн шиг амьдралд нь дөнгөж дэлбээгээ дэлгэж эхэлж байсан дотоод сэтгэлийн олон чанарууд Диана гүнжид байсан. Хорвоо дэлхий Диана гүнжийн бүтээсэн сайн сайхан үйлсийн тухай, хувийн амьдралынх нь тухай ихийг мэддэг ч дотоод сэтгэлийн үүднээс үнэлж дүгнэх нь бас туйлын чухал юм. Үүнийг хамгийн чухал зүйл гэж үзэх ёстой.”
“Диана гүнж, халин оджээ та!
Таны сүнсэн шувуу Алтан Эрэгт хүрч очив.
Хорвоо дэлхийн зүрх сэтгэл гашуудаж байна.
Хорвоод өнгөрүүлсэн таны амьдрал, Эзэний Амь амьсгал байсан.”