SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Пап Лам II Йонн Пол


Ватикан, 1980 оны 6 сарын 18

Шри Чинмойд хандан Пап Лам II Йонн Полын хэлсэн үг

“Онцгой адис ерөөлөө танд өргөе. Таны шавь нартай гүн хүндэтгэлтэйгээр мэндчилье. Бид хамтдаа энэ үйлсийг үргэлжлүүлэх болно.”
1980 оны 6 сарын 18
Ватикан дахь уулзалт


“Бурхан таныг ивээг, таны тэнгэрлэг үйлсийг ивээг.”
1987 оны 10 сарын 14
Ватикан дахь уулзалт


“Таныг энд зочлон ирсэнд би туйлын их талархаж байна. Бурхан таныг ивээг,таны тэнгэрлэг үйлсийг ивээг.”
1988 оны 11 сарын 30
Ватикан дахь уулзалт


Пап Лам II Йонн Пол Энх тайвны бамбарыг адислаж байгаа нь.
Ватикан, 1995 оны 5 сарын 31

“Манай гарагийн газар орон бүхэнд бамбар барин гүйж, энхийг тунхаглан зарлаж буй Энхийн гүйгчидтэй мэндчилье.”
1995 оны 5 сарын 31

Ватиканд Шри Чинмойн Энх Тайвны Бамбарыг адислаж, Шри Чинмойтой хамт Энх тайвны бамбарыг барилцаж байхдаа хэлсэн үг


Шри Чинмой :

"Авран хамгаалагч Хаан"

“Эцэг Йонн Пол, Авран хамгаалагч Хаан.
Таны яруу алдрыг бид магтан дуулнам.
Өгүүлшгүй баяр баясгалан билээ таны дотоод наадам.
Баатарлаг эр зориг билээ таны гадаад наадам.
Нойроо умартан та нойрсож буй хүмүүсийг сэрээдэг.
Таны дотор бидний Эзэний Зөн билэг мандан бадарч байна.
Аяа Хималайн Оргил, аяа гялалзан анивчих алтан гадас од
"Хүлээст харанхуй гэж байхгүй" гэж хорвоод та айлддаг.”


Шри Чинмой Пап Лам II Йонн Полд У Таны нэрэмжит Энх Тайвны Шагналыг гардуулж байгаа нь.
Ватикан, 1998 оны 5 сарын 22

“Өдөр бүр Гэгээн Эцэг хүн төрөлхтний сайн сайхны төлөө шинэ итгэл найдвар, шинэ амлалтыг хорвоод авчирж байдаг.”


“Та бол энэ дэлхий дээрх энх амгалангийн жинхэнэ бэлэг тэмдэг юм.”


“Таны эр зориг, итгэл, элбэрэл нигүүлсэл энэ хорвоог бидний санаанд ч багтамгүй өндөрт өргөлөө.”


“Та бидний дунд амьдарч байгаа нь хүн төрөлхтний хувьд үнэлж баршгүй адис ерөөл юм.”