Тереза Эх:
"Даян дэлхийн Энх тайван хийгээд орон орны хүн ардын төлөө зориулж буй сайн сайхан үйлс бүхэнд тань би тун их баяртай байна. Бурханы суу алдар хийгээд хүн төрөлхтний сайн сайхны төлөө цаашид бид хамтдаа хөдөлмөрлөн зүтгэх ерөөлт тавилан тохиох болтугай."
1994 оны 10 сарын 1
Ром дахь Сан Грегорио Сүмийн харъяа Энэрэнгүй Үйлсийн Төв
"Үйлс бүхнээ та Бурханд зориулдаг. Ямар сайхан юм бэ! Бурханд баярлалаа ! Бурхан бид хоёрын төлөө бүхнийг хийж байна. Миний төлөө залбираарай."
1995 оны 10 сарын 17,
Утасны яриа
" Бурханы Үйлсийг бүтээх үйл хэргээ бид хамтдаа үрглжлүүлэх болтугай. Хорвоо дэлхийн энх тайвны төлөө, хүн төрөлхтний төлөө зориулж буй таны үйл хэрэг юутай сайхан бэ!"
1996 оны 4 сарын 13,
Утасны яриа
"Надад зориулж бичсэн номыг тань би хуудас хуудсаар нь дахин уншлаа. Би маш их баяртай байна."
"Та миний төлөө өдөр бүр залбирч байгаарай. Бас ядуу, насан өөд болж байгаа хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй. Та тэдний төлөө залбирах хэрэгтэй."
"Сонсооч! Би Хятадад Энэрэнгүй Үйлсийн Төв нээх гэж байгаа. Нээлтийн арга хэмжээнд таныг оролцоосой гэж танаас хүсч байна."
1997 оны 6 сарын 27
Ярилцлага
Тереза Эх Колката руу явах өглөөнөө Нью Йоркын Бронкс дүүргээс Шри Чинмойтой утсаар ярьжээ.
"Бурханд зориулж байгаа бүхний тань төлөө, Бурханыг алдаршуулах сайхан үйлс бүтээсний тань төлөө би танд талархаж байна. Би таныг залбиралдаа багтаана. Мөн залбирал, өргөлөөрөө намайг байнга дэмжиж байна гэдэгт итгэж байна."
1997 оны 6 сарын 27
Тереза Эх Колката руу явах өдрөө Нью Йоркын Бронкс дүүрэгт байхдаа бичсэн захидал. Тэрээр Шри Чинмойтой Бронксын Энэрэнгүй үйлсийн Төвдөө 6 сарын 3-нд 4 дэх удаагаа, 6 сарын 17-нд тав дахь буюу сүүлчийн удаа уулзсан юм.
"Хорвоо дэлхийн төлөөх таны үйлс бүхэн Бурханы Яруу алдрын төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Би таны төлөө залбирдаг шиг та миний төлөө мөн хорвоо дэлхийн энх амгалангийн төлөөх үйлсийнхээ төлөө залбираарай. Таны хайраа зориулсан үйлс бол таны залбирлаа зориулсан үйлс юм. Таны залбирлаа зориулсан үйлс бол Бурханы үйлс юм."
1997 оны 8 сарын 27
Тереза Эх болон Шри Чинмой нар өөрсдийн төрсөн өдрөөрөө сүүлчийн удаа утсаар ярив.
Шри Чинмой:
"Элбэрэлт Сувилагч,
Нигүүлсэнгүй Эх"
Элбэрэлт Сувилагч, нигүүлсэнгүй бурханлаг Эх Тереза,
Бурханы Мишээл, Баяр баясгалан, Бахархал өдөр бүр таны сүнстэй зоог барьдаг.
Эх минь, Колкатагийн урсах нулимс хийгээд
Өр нимгэн сэтгэл нь билээ та.
Таны өмнө хол ойрын түмэн олон мэхийн мөргөдөг.
Таны амьдрал хорвоогийн энх амгаланг мөрөөдөгч цэцгийн анхилга юм.
Таны амьсгал Бурханы сэтгэл Ханамжийн Цамхгийг босгоном.
Тереза Эх:
Колкатагийн дүүлэн нисэх Шувуун
Энэтхэгийн тэнгэрт хөвөх Саран
Хотол олны мэгших Тэнгэр
Газар дэлхийн нулимс дуслуулсан Гарз
Диваажингийн мишээн бүжих Олз
Христийн дэлгэрэх Андгай
Мэри Эхийн хур их Бахдал.
Хорвоогийн ахан дүүс ээ,
Тереза Эхийн магнай дээрх
Бурханы Гарын үсгийг
Харж чаддаггүй тийм сохор юм гэж үү бид?
“Эх минь,
Таны дэргэд байна гэдэг
Жинхэнэ нигүүлслээр
Амьсгалахын нэр билээ.”
“Эх минь,
Таны ганцхан шивнээ
Мянга мянган үл итгэгчдийг
Хувирган өөрчилсөн билээ.”
“Хэрвээ энэ дэлхий дээр зовж шаналж буй нэгэнд
Түүний төлөө, түүнтэй хамт,
Түүний дотор мэгшин уйлах хүн хэрэгтэй байгаа бол
Тэрээр Тереза Эхийн бүхнийг тэврэгч мутар
Түүн рүү хурднаас хурдан ойртон ирж буйг
Харж чадна гэдэг мадаггүй үнэн билээ.”
“Тереза Эх
Хорвоо дэлхий сайн сайхны төлөө
Олон олон зүйлийг хийдэг.
Гэвч хайраар дутсан хүмүүсийн
Хэлж баршгүй зовлонг
Зүрхнийхээ урсах нулимсаар угаан арилгадаг нь
Түүний хамгийн агуу үйл билээ.”
“Зовлон нэрвэгдсэн хүн дээр очоод
Тереза Эх
Юу гэж хэлдэг вэ?
'Бүү зов, хүү минь, Бурхан ирж яваа.
Үнэндээ бол Йисүс Христ
Чиний дотор оршиж буйг би харж байна.”
“Тереза Эх бол
Зовлонд нэрвэгдсэн хүн төрөлхтний
Зүрхэн гүн дэх
Баяр баясгаланг мөрөөдөгч юм.”
“Тереза Эх, Эх, Эх, Эх:
Хүн төрөлхтний Цэцгэн Зүрх,
Диваажингийн Анхилгат Сүнс.”