Шри Чинмойд хандан Пап лам VI Полын хэлсэн үг:
“Бидний энэ уулзалт тун чухаг юм. Таны сургаал миний сургаал хоёул ижилхэн юм. Энэ хорвоог орхин одсоныхоо дараа та бид хоёулаа эргэн учрах болно.”
1972 оны 3 сарын 22
Ватикан дахь уулзалт
“Нэгдсэн Үндэстний Байгууллагад зориулж буй таны үйлс зүтгэлийг би үнэн сэтгэлээсээ бахдан биширч явдгаа танд хэлэхийг хүсч байна.”
1973 оны 6 сарын 27
Ватикан дахь уулзалт
Шри Чинмой:
"Энэрэл нигүүлслийн оргил"
“Эцэг минь, гэгээн мэлмийг тань бид хайрлан дээдэлдэг.
Эцэг минь, Энэрэл нигүүлслийн оргил болсон сэтгэл зүрхийг тань бид хайрлан дээдэлдэг.
Энэ дэлхийн амар амгалангийн төлөө таны сүнс мэгшин уйлдаг.
Бидний доройхон зүрх сэтгэлийг мятаршгүй итгэлээр адислаж хайрла.
Таны дотор хорвоо дэлхийн өнийн цангаа тайлагддаг.
Таны дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын төгөлдөржлийн мод цэцэглэдэг. ”