Авшиг гэж юу вэ?
Жинхэнэ авшиг бол Багш нь шавиа бүрэн гүйцэд хүлээж авахын нэр. Гүрү нь шавиа ямар ч давхар санаагүйгээр, хариу горилохгүй хүлээж авна. Авшиг хүртээх үедээ Гүрү нь тухайн тэмүүлэлт эрэлчний сэтгэл зүрхний амьдралд нь чадах бүхнээрээ тусламж дэмжлэг хүртээнэ гэсэн хатуу андгай өргөдөг. Тухайн шавийг Чанадын орны оргилд хүргэнэ гэсэн андгай тангаргийг түүний зүрх болон сүнсэнд нь өргөдөг юм.
Авшиг хүртэх үед ямар нэг нууц зүйл хамт дагалдаж ирдэг үү?
Юуны өмнө Дээдгэгээнийг баярлуулж, сэтгэл тааламжтай болгосныхоо үрээр орчлон ертөнцөд буй бүхнийг баярлуулж, сэтгэл тааламжтай болгох боломжтой болно гэсэн ухаарлыг шавь нь Гүрүгээсээ олж авдаг. Энэ бол түүний хүлээж авах хамгийн дээд нууц юм.
Авшиг хир зэрэг чухал вэ?
Авшиг туйлын их чухал. Багш нь шавьдаа гадаад болон дотоод байдлаар авшиг хүртээдэг. Шашны зан үйлийн дагуу хүртээдэг авшиг нь аниргүй авшигаас хавьгүй доогуур чанартай. Аниргүй авшгаараа Багш нь шавиа жаргалант гэгээрэлд хүргэх сэтгэлээр, түүнд өөрийнхөө амь амьсгалаас таслан өгч, шавийн мунхгийг гийгүүлдэг. Авшиг хүртсэнээр ариусал ирнэ. Ариусал үгүй бол төгөлдөржил үгүй. Төгөлдөржил үгүй бол энэ дэлхийд ч, Диваажинд ч сэтгэлийн ханамж гэж үгүй.