SriChinmoy.org
mn
More about Sri Chinmoy

Видео

Шри Чинмой ТВ нь Шри Чинмойн өдөр тутамд хийж байсан олон талт үйл ажиллагаа болон дэлхийн даяар түүний  нээлттэй болон өөрийн хүрээн явуулж байсан олон үйл хэргийн талаар үзэх боломжийг танд олгоно.

Шри Чинмой сэтгэл зүрхний амьдралын талаар ярьж байна

"Бидний дотоод хоолой юу сайн, юу муу болохыг хэлнэ. Тэрээр хэзээ ч алдаа хийдэггүй юм." хэмээн Шри Чинмой өөрийн филофийг тайлбарлаж байна.

Шри Чинмой ярьж байна

Шри Чинмойтой хамт бясалгацгаая

Нью-Йорк хотод болж өнгөрсөн ёслолын үйл ажиллагаа мөн дэлхийг тойрч зохиогдсон концерт  мэт олон талт арга хэмжээний үер болсон Шри Чинмойн бясалгалын видео бичлэгүүд.

Шри Чинмойтой хамт үйлдсэн бясалгалууд

Концерт

Шри Чинмой бясалгалын дараа хөгжим орно гэдэгт итгэдэг. Өөрийн залбирал бүхий концерт дээр тэрээр эсраж, ситар, лимб, селло, хийл, гармон, төгөлдөр хуур гэх мэт олон төрлийн хөгжмөөр өөрийн зохиосон аялгуу дуугаа эгшиглүүлдэг.  Мөн тэрээр өөрийн дуугаа бенгал, англи хэл дээр дуулна.

Шри Чинмойн эсраж хөгжмийн тоглолт

Яруу найраг

Шри Чинмойн тарнийн хүчтэй онч мэргэн сургааль болон шүлгээ уншихыг нь сонсоход түүний дотоод туршлага болон гэгээрлийн жинхэнэ бодит, гүн гүнзгий утгыг бидэнд ухааруулна

Шри Чинмойн уншсан яруу найргаас

Уран Зураг

“Уран зураг, сэтгэл зүрхний амьдрал хоёр хоёулаа нэгэн зорилготой. Энэ зорилго бол дээдийн дээд баяр хөөр, дээдийн дээд баяр баясгалан. Уран зураг бол хөгжил хувьслын мод хэмээн бид хэлж болно. Гэрэл гэгээ, баяр хөөрийн үр жимсийг авахын тулд бид энэ мод өөд авирна. Гэрэл гэгээ, баяр баяслын үр жимсийг бусадтай хуваалцахын тулд бид энэ модноос бууж ирнэ.”

“Зураачийн туйлын зорилго нь цэвэр ариун, сэтгэл зүрхний чанар дээр суурилна. Сэтгэл зүрхний амьдрал гэдэг бол Хязгааргүй, Мөнхийн, Мөхөшгүй. Сэтгэл зүрхний чанар бол хүмүүний өөрийнх нь мөн чанар. Зураач өөрийн мөн чанартаа бүрэн хүрэхгүй бол тэрээр үргэлж ялагдлыг хүлээнэ. Тиймээс зураач бүрийн туйлын зорилго бол төрөлжсөн мэргэжлээс нь үл хамааран сэтгэл зүрхний амьдралаар амьдрах. Учир нь сэтгэл зүрхний амьдрал нь Хязгааргүй, Мөнх, Мөхөшгүйгээр биеллээ олох цорын ганц бодит үнэн. Зураач өөрийн дээдийн дээд ухамсартаа байн урлагийн мэдрэмжээрээ зорилготоо хүрэх болно.”

-Шри Чинмой

Зурж байхдаа би гэрлийн цацрагийг дагаж зурдаг хэмээн Шри Чинмой хэлсэн байдаг. Энэ видео бичлэгүүд дээр Шри Чинмой нэгдэл, нигүүсэл гэсэн бурханлаг чанарыг илэрхийлсэн акрил уран зураг бүтээж байгааг бид харна. Шри Чинмой өөрийн уран бүтээлээ “Жарна Кала” буюу “Оргилуур Урлаг” хэмээн нэрлэжээ.

Жарна Кала урлагийн видео

Спорт

"Хөгшрөлт оюун ухаанд байдгаас сэтгэл зүрхэнд байдаггүй юм." Энэ үг сүүлийн жилүүддээ хүндээс хүндийг өргөсөн Шри Чинмойн уриа байлаа. Залуудаа арван төрөлтийн аварга, богино зайн гүйгч байсан Шри Чинмой эрүүл мэнд болон эрүүл чийрэг байдлыг дэмжигч байсан юм.

Спортын видео

Шри Чинмойн Хүндийг Өргөлтийн видео
 

Эв Найрамдлын Гүйлт

Эв найрамдлын гүйлтийн видео
Сүүлийн үед дэлхий дахинд болж байгаа Эв Найрамдлын Гүйлтийн бичлэгүүд