SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Зүтгэл

Ах дүүсээ хэрхэн хайрлаж, тэднийхээ төлөө хэрхэн зүтгэлээ зориулах вэ?

Юу эхнийх вэ тэр л эхэнд байх ёстой. Өрөөл бусдыг хайрлаж, өрөөл бусдад зүтгэлээ зориулахын тулд эхлээд Бурханыг хайрлаж, Бурханд зүтгэлээ зориулахыг хичээгээрэй. Тэгвэл хүн бүрийг хайрлаж, хүн бүрийн төлөө зүтгэлээ зориулах чадвартай болно.

Би шавь нарынхаа төлөө зүтгэж, Дээдгэгээнийг энэ дэлхий дээр илэрхийлэн тунхаглахыг хичээж байна. Одоо та нар миний шавь нар болохоор надад багахан ч гэсэн итгэдэг. Тиймээс ч Дээдгэгээнийг энэ дэлхий дээр илэрхийлж, тунхаглахыг хичээдэг. Гэвч үнэндээ хэн ч Түүний төлөө ухамсартайгаар зүтгэдэггүй. Хэрэв та нар үнэхээр Дээдгэгээний төлөө зүтгэж ирсэн бол хамаг дэлхий дахинд цаглашгүй Гэрлийг хэдий нь өргөн барьчих байсан. Та нар тодорхой нэг аргаар Түүний төлөө зүтгэж байгаа боловч энэ зүтгэл тань хайраар бялхсан зүрх сэтгэлээс аяндаа үүдэн гардаггүй юм.