SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Айдас

Үхлээс айх айдсаа хэрхэн ялах вэ?

Үхлээс айх айдсаа ялах нь Бурханыг та хир хайрладаг, Бурхан танд хичнээн хэрэгтэй байдгаас хамаарна. Хэрэв танд хэн нэг хүн хэрэгтэй байвал түүнд хүрэх дотоод замыг төвөггүй олно. Бурханыг та үнэхээр чин сэтгэлээсээ, бишрэлтэйгээр, цаг үргэлжид үгүйлдэг бол дотоод ертөнцдөө Бурханы Хайр, Нигүүлсэл, Элбэрэлд саадгүй хүрч чадна. Бурханы Хайр, Нигүүлсэл, Элбэрлийг ямагт мэдэрдэг бол үхлээс айна гэж үү?

Бие, тамир, ухаанд яагаад айдас байдаг юм бэ?

Ухамсраа өргөжүүлж тэлэхийг хүсдэггүйгээс л энэ бүхэн шалтгаалдаг. Би өөрийгөө танаас ангид тусдаа хүн гэж боддог. Та ч өөрийгөө надаас ангид гэж боддог. Тиймээс л би танаас болгоомжилдог, та ч надаас болгоомжилдог. Хэрэв Оройндээдийг ухааран таньж гэгээрвэл орчлон ертөнц тэр чигээрээ биднийх юм байна гэдгийг шууд ойлгоно. Гагцхүү өргөжиж тэлсний үрээр л айдсыг хөөж тонилгож чадна. Хэрэв бид ухамсраа тэлж чадвал өрөөл бусадтай нэгдмэл болно. Өөрсдийгөө тэдний дотор оршдог, тэднийг өөрсдийнхөө дотор оршдог гэж мэдэрнэ. Бид ч хүн төрөлхтний дотор байх Бурханы төлөөлөгчид, тэд ч хүн төрөлхтний дотор байх Бурханы төлөөлөгч болохоор хэн нь хэнээсээ айж болгоомжлох билээ? Ийм цагт айдас гэж үгүй.

Тэмүүлэлт зүрхэнд айдас байдаггүй. Харин тэмүүлэлгүй зүрхэнд айдас бий. Тэмүүлэлт зүрхэнд Оройндээдийг зорьж асан дүрэлзэх гал дөл бий. Хаана Гэрэл байна, тэнд айдас үгүй.