SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Талархлын тухай

Эрхэм эрэлчид, хүндэт ахан дүүсээ та бүхэнд би талархлын талаар богино яриа өгөхийг хүсч байна. Энд хоёр хүчний тухай өгүүлье: сүйрүүлэгч хүч болох талархалгүй, бүтээгч хүч болох талархал. Өдөр тутам үй олон ажлын дунд умбахдаа бид хамт ажиллах нөхөддөө заримдаа л талархлаа илэрхийлдэг. Бусдаас ирж буй хишгийг үнэлэх чадваргүй байгаа нь бидний талархалгүйнх. Бусдын хишгийг санаатайгаар үнэлэхийг хүсэхгүй байгаа нь бидний талархалгүйнх.  Талархал гэдэг оршоомж, бусдаас ирж буй хишиг, бусдын хайр, халамжийг олж харан  түүнийг  бид хүлээж авч буйг хэлнэ. Талархлаа илэрхийлэх эгшин бүр бид өөрсдийн зүрхийг тэлнэ.

Оршоомжийг бид тэлж болно. Түүнийг бид хэрхэн тэлж болох билээ? Түүнийг бид хөгжүүлэн тэлж болно. Тариаланч газраа бордон үрээ суулгадаг. Усалж тордсон үр улмаар төлжиж, зулзагалан мод болон ургана. Үүнтэй адил өөрийн талархалт зүрхээ хөгжүүлж чадвал тэнд бид ариун хайраа суулгах боломжтой болно. Тэр ариун хайр жинхэнэ халамж болж улмаар жинхэнэ халамж салшгүй нэгдэл болж хувирна.

Модноос сайхан цэцгийг авахыг хүсэхдээ бид хүн харж байгаа эсэхийг шалган хэмээн эргэн тойрноо шалгадаг. Ондоо газраас цэцэг таслах гэж буйг маань хэн ч мэдэх ёсгүй шүү хэмээн бид бодно. Модны мөчрүүдийг гэмтээгээд ч болсон энэ цэцэг бүр эхнээсээ минийх хэмээн эргэн тойрондоо үзүүлэхийг зорино.

Анд нөхдөөсөө бид дотоод ертөнцөд  тусламж авдаг ч үүнийгээ бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Ингээд санаатай эсвэл санаандгүйгээр бид дотор буй андаа базаахгүй хэлэх нь бий. Эргэн тойрондоо биеэ даасан гэдгээ үзүүлэхийг хүсдэг ч бусдаас авдгийг маань бүгд мэднэ. Талархалгүй байх нь өөрийгөө голсноос үүдэлтэй. Бусдаас ирэх хишгийг бид олж харахыг ч хүсэхгүй. Мөн чанараа харуулчихна гэдгээсээ бид айдаг.

Талархалгүй, ариун бус, эргэлзэл үргэлж хамтдаа явдаг. Ариун бус чанар биднийг хагалж, хязгаарлаж мөн бидэнд нэгдэл болоод талархалыг мэдрэх боломж өгдөггүй. Эргэлзэл санаатай ч, санамсаргүй ч ариусалгүй чанарыг тэтгэж байдаг. Талархал, ариусал, хайрын зүрх үргэлж хамтдаа явна. Талархлын цэцэг үргэлж бидний ариун зүрхэнд ургаж байдаг. Ариусал бидний зүрхийг тэлнэ. Бүхий л дотоод оршнолыг маань ариусал дээдийн дээд ухамсарт хүртэл сэргээдэг. Зүрх үргэлж өөрийгөө зориулна. Өнөөдрийн өөрийгөө зориулахуй чанар нь маргааш Бурханы Баяр баясал, Бурханы Төгөлдөр болон хувирна.

Энд бид бүхэн эрэлчид. Бидний дунд туйлын чин сэтгэлтэй нэгэн байхад үлдсэн нь тодорхой хэмжээнд л үнэнч. Хамгийн дээд хэмжээний чин сэтгэлт эрэлчид тэр аяараа Дээдгэгээнд өргөх талархал. Хайрт Дээдгэгээнтэйгээ өнгөрүүлсэн мөчөө тэд ажиглан харахад Түүний хязгааргүй их Амар амгалан, Гэрэл гэгээ, Баяр баясгалан нь дээрээс асгаран буулгаж байхыг хардаг. Дотоод жолоодогчдоо тэд баяр талархлаа илэрхийлэхээ мартах мөчид ч Тэр үүнийг үл анзаарна.  Тэрээр нэн даруй тэднийг өршөөнө. Туйлын Зорилго руугаа дөхөх замдаа хайр бүхий талархлаа өргөхөө мартсан хуумгай эрэлчдийг ч Хайрт Дээдгэгээн өршөөх нь гарцаагүй. Бурхан бидний талархлаа умартсан зүрхнээс хязгааргүй дээгүүр. Бурхан эрэлчнийг өршөөн болгоох боловч чин сэтгэлт эрэлчин өөрийгөө өршөөх боломжгүй гэдгээ ухаарна. Тэр Дээдгэгээнд талархлаа илэрхийлж байгаагүй бол түүний чин сэтгэлийн цэцэг дэлбээ, дэлбээгээ дэлгэн боловсрохын цагт өр зүрхнийхээ гүндээ үлэмж их гунигийг мэдрэх болно.

Бурхан бүхнийг нөхцөл болзолгүй хийдэг. Бид Түүний төгс зэмсэг болохын тулд зүтгэж байна. Бид Түүний хязгааргүй Нигүүсэл, хязгааргүй Хайр, хязгааргүй Гэрэл гэгээ, Амар амгалан, Баяр баяслын эзэмшигч нь болохын төлөө хичээж байна. Түүн шиг болох нь бидний хүсэл. Хэтийдэж, төгөлдөржсөн Дээдгэгээн Удирдагчтайгаа усны дусал мэт адил болох нь бидний дотоод дуудлага.

Бид бүхний дотор амьтны ертөнц, хүмүүний ертөнц, бурханлаг ертөнц оршино. Дотоодод маань буй амьтны ертөнц бидэнд бүхэлдээ хүмүүн болох боломжийг олгохгүй байна. Бидний доторх хүмүүн бидний тэр аяараа бурханлаг болох боломжийг хязгаарлана. Уур уцаар бидний доторх араатан, хардалт атаархал, хар буруу бодол бол миний доторх араатан хүч. Эд биднийг зүгээр л хүмүүн болгохыг хүсэхгүй байна. Бидний доторх араатан яг л өлсгөлөн бар мэт. Бидний доторх хүмүүн ихэнхдээ энэ барыг тэжээдэг. Талархалтай байхын оронд бар заримдаа биднийг залгиж орхино. Бидний доторх хүмүүнлэг нь зааглан хязгаарлана. Тэрээр аливаа хамт олны салшгүй нэгэн хэсэг болохоос зайлсхийн өөрийгөө хянаж байхыг хүсч байдаг. Үргэлж тэрээр салангид үлдэхийг хүснэ. Тэр бурханлаг руу, бүхнийг хамарсан, тэр аяараа хайр бүхий, бүхнийг гэгээрүүлэгч, бүхнийг хангагч бурханлагт хүрэхийг хүсэхгүй. Бидний доторх бурханлаг бидэнд баяр баясгалан, хайр, ханамжийг авчирна. Гэвч бидний доторх хүмүүн тэр баяр баясгаланг залгин улмаар бурханлагын талаар бодох ч үгүй болно. Тэр бурханлагийг муугаар ярина. Түүнд байгаа бурханлаг хорогдсоор улмаар тэр бурханлагийн талаар огт хэрэгсэхээ болино. Тэрээр хүйтэн хөндий үлдэж, бурханлаг огт байхгүй гэсэн сэтгэгдлийг бидэнд үлдээдэг. Тэгэхээр бидний доторх араатан хүмүүнээс өгөх бэлгийг авах дургүй байхад бидний доторх хүмүүнлэг бурханлагаас ирэх хишгийг хүртэх сонирхолгүй байдаг.

Гэсэн ч бид бүхэн хөгжиж байна. Бидний доторх араатан хүмүүн болон хувирч, бидний доторх хүмүүн бурханлаг болон хөгжинө. Бидний доторх бурханлаг өөрийн Эх булаг болох Дээдгэгээндээ хүрэхийг хүсдэг. Бидний доторх хүмүүнлэг сэтгэл зүрх, бурханлагийн биелсэн хүмүүстэй зориуд цуг байснаар бурханлаг болохыг оролдоно. Амар амгалан, Гэрэл гэгээ, Баяр баясгалангаар бялхсан сэтгэл зүрхний Багш эсвэл гэгээнтэн мэргэнийг хараад бид түүнд зүтгэж, түүнийг баярлуулж, түүний дотоод гэр бүл, бурханлаг гэр бүлийн гишүүн болохыг оролддог. Бурханлаг болсон цагтаа бид Мөнхийн Хайрт Дээдгэгээнээ баярлуулахыг хүснэ. Бид тэр чигээрээ Түүний төгөлдөржиж, хэтийдсэн Оршнол болохыг хичээдэг.

Зүтгэлийг  үйлдсэнээр араатан хүмүүн болж,  зүтгэлийг үйлдсэнээр хүмүүн бурханлаг болж, зүтгэлээ зориулснаар бурханлаг Үнэмлэхүй болон хөгжинө. Зүтгэлээр хөгжих боломж олгосон дээд хүчинд  зүтгэлээ өргөн буйдаа бид талархлаа дэвшүүлнэ. Дэлхий дээр сая сая хүмүүс бөх нойрондоо умбаж байна. Харин бид сэрсэн. Хэн биднийг сэрээв? Дээд хүч. Иймээс ч  дотоодод маань буй дээд хүч тэмүүлэл, зүтгэлийн дөлийг асаах бүр бидэнд зүтгэх боломж гарч байна гэдгийг бид ухаардаг. Үүнд бид талархаж байна. Хүн төрөлхтөнд буй Дээдгэгээнд зүтгэх боломжийг бидэнд өгөх бүрт талархал маань улам нэмэгдэнэ. Энэ талархлын хүч бол тэлэх хүч, бидний  өөрөө өөрийгөө тэлэх хүч. Дээдгэгээнд талархлаа өргөх бүр бид зүрхээ тэлж, хэтийдсэн Үнэн болон хорвоо ертөнцийн Зүрх болон хувирна.

 

1976 оны 6 –р сарын 17

Единбургийн Их Сургууль

Скотланд, Единбург