SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Сааяа ёс

Таны сургаалд сааяа байх ёс ямар байр суурь эзэлдэг вэ?

Миний сургаалд сааяа байх нь маш чухалд тооцогддог. Ариун чанарыг олоход махан бус хоол мэдэгдэхүйц нэмэртэй байдаг. Манай сэтгэл зүрхний амьдралд ариун чанар хамгаас чухал байр сууринд тавигддаг. Бие, тамир, ухаанаа бид ариусгах ёстой. Мах, загас зэргийг идэхэд тэдгээр амьтны түрэмгийн чанар дотогш нэвтрэн орж, мэдрэлийн судлууд цочирч бид өөрийн эрхгүй түрэмгий, тогтворгүй болж хувирдаг. Дотоод болон гадаад амьдралд энхрий зөөлөн, энгийн, ариун чанарыг бүрэлдүүлэхэд ургамал ногооны зөөлөн чанар маш их тустай. Мах идсэний шууд үр нөлөө нь тогтворгүй, түрэмгий, хөнөөлтэй үйлдэл бодол болон ухамсрын доройтлоор илэрдэг.

Мах идэхгүй бол хүч тамираа алдаж байна гэдэг тань үнэн үг биш. Энэ хорвоод махан хоол иддэггүй хүн олон сая бий. Гэсэн ч тэд бүгдээрээ хүчтэй, эрүүл байдаг. Өөрийн тань эрүүл мэндийн байдал тэднийхээс ондоо гэж та хэлэх байх л даа. Гэхдээ Бурханы бүтээлийн дотор дотоод хоол хүнс гэдэг нэгэн зүйл байдгийг би хэлмээр байна. Тэр нь юу вэ гэвэл Амгалан, Гэрэл, Жаргалан гэх мэт сэтгэлийг хангагч, бурханлаг чанарууд юм. Зөв тэмүүлж, зөв бясалгавал та энэхүү дотоод хоолоор бие махбодоо тэжээж чадна. Дотоод эрдэмд нэвтэрхий ийм хэмжээнд хүрэх хүртэл нэлээд хэдэн жил зарцуулагдах байх л даа. Гэвч тэр хүртэл дотоод гүндээ нэвтрэн орж, чухам юунаас эрч хүч авдаг болохоо олж харахыг хичээгээрэй. Махнаас хүч авдаг гэсэн бодолтой хүмүүс бий. Хэрэв тэд дотоод гүндээ нэвтэрч үзвэл махнаас хүч авдаг гэсэн бодлоороо хүчээ сэлбэж байгаа гэдгээ ухаарах болно.