SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Аяа Гэрэлийн Шувуу

Нэгэн бодол, нэгэн эгшиг, нэгэн цуурай-
Нээрэн намайг хэн нь үе үехэн дуудна вэ?
Чухам хаана буйгаа би эс мэднэм,
Чухам хааш одохоо ч эс мэднэм.
Хамгийг мартуулах шидтэй харанхуй манангийн дунд
Өөрийгөө би арилжин авч,
Өөрийгөө би арилжин зарна.
Бүхнийг эвдэн сүйтгэж, эргүүлэн босгож,
Бүгд л минийх, зөвхөн минийх л гэж найдна.
Ай халаг зүрх минь тэгтэл
Аймшигт хөнөөлт харанхуйд хиртжээ.

Аяа Гэрэлийн Шувуу минь, Гэрэлийн Шувуу минь
Гийгүүлэн бадрах галтайгаа
Голт зүрхэнд минь эгэн нэг ирээч.
Хөөрөн нисээч хөх тэнгэр өөд гэж
Чи намайг дуудах юм. Гэвч
Хэрхэн чадах билээ би?
Амьсгал боогдуулам гяндангийн
Бачим давчуухан мухарт
Зүрх минь шаналан байна.
Аяа Гэрэлийн Шувуу минь, Гэрэлийн Шувуу минь,
Аяа Оройндээд Гэрэлийн Шувуу минь,
Чинийхээ өмнө наманчлан сөхөрье.
Чимхийн төдий бүрэнхийг ч
Минийхээ дотор бүү үлдээ.