SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Аяа Уран Дүрслэл

Аяа уран дүрслэл минь, уран дүрслэл минь!
Амьдралд минь дээд минь болсон чамаасаа
Алсалж би үл холдном.
Аяа уран дүрслэл минь, уран дүрслэл минь!

Хүлж аргамжих худал хуурмагийн дунд би уйлж суухгүй.
Нүдээр үзэшгүй бузар амьдралд би найр тавихгүй.
Өчүүхэн бага ялалтандаа би бахдан баясахгүй.
Аяа уран дүрслэл минь, уран дүрслэл минь!

Үхэл намайг дуудваас би хариу үл өгнө.
Үнэндээ бол би үхэл үгүй сүнс билээ.
Үүнээс хойш, үүрд хожид
Андуу буруу замаар ахин хэзээ ч замнахгүй.
Аяа уран дүрслэл минь, уран дүрслэл минь!