Өр зүрх минь цурхирч гоморхохоо болив.
Өдөр хоногууд минь Бурханы Гэрэлд уусав.
Хүчир бэрх амьдралын дээгүүр амин сүнс минь
Хязгааргүйгээр жигүүрлэн нисэх галт шувуун буюу.
Бурхан ба Түүний нууцлаг наадмыг мэдээд
Бурангуй мунхгийн далайн чанадад хүрэв би.
Эгшиг аялгуунд би түүнтэй хамт нааднам, дуулнам.
Эзэн Дээдгэгээний алтан Мэлмийт болов би.
Үхэлгүйд хөлчүүрч согтоод
Уудам их дэлгэрийн үндэс салаа нь болов би.
Үнэнхүү Дүрээ таньж би гэгээрэв.
Оройндээд бидэн хоёр нэг; үргэлж бид хамт.
Шри Чинмойн ‘Миний Лимбэ’ номноос.