SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Оройндээд

Бодох ухаангүй, дүрс биегүй оршном би зөвхөн.
Бодол хүсэл бүхэн минь бутарч оргүй сарнижээ.
Орчлон дахины орчихуйн эцэс,
Олъё гэсэн бүхэн минь өөрөө би ажээ.

Хэмжээлшгүй их Жаргалангийн орон
Мэдэгч хийгээд мэдлэгийн чанадад буй.
Туж их амгаланг эдлэн цэнгэж, амарнам
Тулж би зөвхөн Бурхантай л нүүр учирнам.

Амьдралын нууцлаг зам бүхнийг гэтлээд
Аяа би өөрөө Зорилго болов.
Ашид хувиршгүй Үнэн илхэн болов.
Аяа би өөрөө Зам, Бурхан-Сүнс.

Оргилын өндөр бүгдийг сүнс минь таньж ухаарав.
Оройн Нараны гол цамд өөрөө би аниргүй оршив.
Хугацаа хийгээд үйлсийг хоосон ахуйгаар сольж авав.
Хамаг орчлонгийн жүжиг минь амарлиж нэгэнт жаргав.


Шри Чинмой ‘Миний Лимбэ’ номноос