SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Санан дурснам

Санан дурснам би ...
Хамаг бүхэн нь болсон намайгаа
Хайрлан энэрч өсгөсөн ээжийгээ би санан дурснам.
Хамаг мөрөөдөл нь болсон намайгаа
Хайрлан энэрч өсгөсөн аавыгаа би санан дурснам.
Хамгийн дээд оргил нь болсон намайгаа
Хайрлан энэрсэн гэрээ би санан дурснам.

Санан дурснам би ...
Үүрийн гэгээнээр залбирч байсан үеэ санан дурснам.
Үдийн нарнаар наадан тоглосон насаа санан дурснам.
Энхрийхэн хөгжилтэй амьдралаа би санан дурснам.

Санан дурснам би ...
Анивчих ододтой хамт дуулдаг байснаа санан дурснам.
Хөвөн хөөрөх сарантай хамт бүжин баясдаг байснаа санан дурснам.
Ай халаг халаг энэ бүхэн минь гэвч
Дэндүү хурдан надаас хагацсан даа.

Санан дурснам би, санан дурснам би, санан дурснам би.